8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэмэлт тунд хамрагдсанаар халдварын тархалт буурч байна

2021-11-15 12:30:00

Эрүүл мэндийн яамнаас халдварын тархалт буурч байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, халдварын тархалт буурч байгаа нь гуравдугаар тунтай холбоотой болохыг онцолсон. Өнөөдрийн байдлаар 484.980 хүн буюу нийт хүн амын 15 хувь нь вакцины нэмэлт тунд хамрагджээ. Харин нийслэлийн хувьд нэмэлт тунгийн хамрагдалт 23.6 хувьд хүрээд байгаа юм.

Иргэд нэмэлт тунд хамрагдсанаар шинээр илэрсэн тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногоос 26, шинжилгээнд эзлэх эерэг хариу 18, нас баралт 20 хувиар буурсан байна. Мөн эмнэлэгт хэвтэж байгаа хүний тоо 38 хувиар буурчээ. Тухайлбал, маш хүнд хүний тоо 37, хүнд хүний тоо 40, хүндэвтэр хүний тоо 30, хөнгөн хүний тоо 45 хувиар буурсан байна. Цаашид халдвар авах хүний тоо хоёр дахин буурах үзүүлэлт гарчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
эмгэн
3 түн хийлгээд баруун гар өвдөөд байдаг болоо хэрхэн эмчлэх вэ
2021/12/04 192.82.78.172
  • Recent
  • Most Read
  • Most Comment