8o
Улаанбаатар хот
mobile menu

“Ромео” Б.Шинэбаяр эротик кинонд тоглохыг хүсч байна

2015-11-24 16:20:00

У.Шекспирийн мэндэлсний 450 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан УДЭТ-ын уран бүтээлчид намар цагийн нээлтээ “Ромео Жульетта” жүжгийг үзэгчдийн хүртээл болгож байгаа билээ. УДЭТ есөн жилийн дараа энэхүү жүжгийг тайзнаа амилуулж буй бөгөөд Ромеогийн дүрд залуу жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттагийн дүрд “Мөрөөдлийн театр”-аас уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн, жүжигчин О.Дөлгөөн нар тоглож байгаа юм. Жүжигчин Б.Шинэбаярыг үзэгчид “Аав” киногоор нь илүүтэй мэднэ. Өсч яваа залуу жүжигчинд ид “бяр” амтагдаж байгаа бололтой. Тэрбээр саяханы өгсөн ярилцлагандаа “Үргэлж драмын төрлийн кинонд тоглоод байвал үзэгчдийг уйдаана шүү дээ. Инээдмийн кино, нуулгүй хэлэхэд эротик кинонд ч тогломоор байна. Гол нь хэн, хэрхэн найруулах вэ, Нэгдүгээрт зохиол, хоёрдугаарт зохиол, гуравдугаарт зохиол чухал” хэмээн ярьжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment