8o
Улаанбаатар хот
mobile menu

12 настай монгол хүү шатар сонирхогчдын дэлхийн дэд аварга боллоо

2021-10-26 13:12:30

Грек Улсад зохион байгуулагдсан шатар сонирхогчдын ДАШТ өнөөдөр дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд манай улсаас таван тамирчин өрсөлдөв. Тэмцээний 1700 хүртэлх олон улсын чансааны ангилалд сурагчдын дэлхийн аварга, ОУШХ-ны дэд мастер Наранболдын Содбилэгт 1-2 байрыг ижил оноотой хуваан эзэлж, сонирхогчдын ДЭЛХИЙН ДЭД АВАРГА боллоо.

Мөн 1700 хүртэлх ангилалд өрсөлдсөн шатрын зүтгэлтэн Д.Лүндээжанцан 75 шатарчнаас 5 оноогоор 29 дүгээр байр, 2000 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.Тэнүүнболд 54 шатарчдаас 5,5 оноогоор 10 дугаар байр, М.Мандухай 5 оноогоор 17 дугаар байр эзлэв. Харин 2300 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.Халиун 35 шатарчдаас 3,5 оноогоор 29 дүгээр байрыг эзэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment