8o
Улаанбаатар хот
mobile menu

ДАРХЛААЖУУЛАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

2015-10-14 11:49:00

Үндэсний дархлаажуулалтын ээлжит арав хоног аравдугаар сарын нэгнээс 10-ны өдрүүдэд улс орон даяар явагдаж байгаа бөгөөд энэ хугацаанд заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 7, 15 насанд хийх сахуу, татрангийн вакцинжуулалтыг зохион байгуулах, заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолоос хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулалт хийх журмын дагуу нөхөн дархлаажуулах зэрэг ажлуудыг зохион байгууллаа.

Энэхүү дархлаажуулалтын өдрүүдээр сахуу, татрангийн эсрэг вакцинжуулалтад 7 настай 33188 хүүхэд хамрагдахаас 28732 хүүхэд хамрагдаж 86,5 хувьтай,  15 настай 22230 хүүхэд вакцинд хамрагдахаас 17992 хүүхэд хамрагдаж 80,9хувийн хамралттай үргэлжлэн явагдаж байна.

 Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын вакцинаас хоцорсон 989 хүүхдийг нөхөн вакцинжуулсан байна.

Мөн улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.  Томуугийн эсрэг вакциныг 6 сартайгаас дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд тариулж болно. Иргэд сайн дурын үндсэн дээр вакцинд хамрагдах бол ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандаж болох бөгөөд  вакцины талаар дотруулах зүйлээ дархлаажуулалтын албаны  451798 тоот утсанд хандаарай.

 

ХӨСҮТөвийн Дархлаажуулалтын алба

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment