29 настай реппер Г.Төгөлдөр (Lil Thug-E) цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдсон. Тэрбээр Монголдоо эмчлэгдэх боломжгүй учраас маш яаралтай чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай болж саяхан Турк улсыг зорьсон. Түүний эмчилгээ эхэлсэн бөгөөд нийт эмчилгээний зардалд 900 орчим сая төгрөг шаардлагатай. Эхний ээлжинд 650 сая төгрөг цуглуулахаар түүний гэр бүл, найз нөхөд, уран бүтээлчид хандивын аянг эхлүүлсэн. Одоогоор 170 орчим сая төгрөг цугларсан байна. Тэрбээр багадаа цагаан эсийн дутагдалтай байсан. Харин сүүлд цусны хорт хавдрын шинж тэмдэг гэнэт илэрч, чөмөг нь хортой цагаан эс үүсгэж эхэлсэн байна. Түүний биеийн байдлын тухайд яаралтай чөмөг шилжүүлэн суулгахгүй бол нэг сарын хугацаа байгааг хэлсэн.
“Одоо” “Хавар” “Анзаарахгүй” зэрэг дуунуудаараа сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн реппер, ая зохиогч, продюсер Г.Төгөлдөр (Lil Thug-E) нь уран бүтээлийнхээ үг болон аяыг өөрөө гардан бүтээдэг. Доторх ертөнцөө бүхэлд нь тольдон харуулсан хурц шийдэмгий үгс, сэтгэлийн гүнээс нь ундран гарах уран яруу шүлгээрээ сонсогч түмний зүрх сэтгэлд шууд хүрсээр ирсэн нь урлагийн ертөнцөд цоо шинэ өнгө төрхийг нэмсэн билээ. Үүгээр ч зогсохгүй олон арван хамтлаг дуучдын хит уран бүтээлийн аяыг бүтээн туурвиж, орчин цагийн хөгжмийн өнгө төрхийг тодорхойлж яваа нь цаашид Монголын урлагийн ертөнцөд нэгэн өөрийн гэсэн шинэ урсгалын эхлэлийг тавиад байгаа юм.
OFFICIAL FACEBOOK PAGE: Big Life for Lil Thug-E
OFFICIAL INSTAGRAM: @biglifeforlilthuge
ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК- 5163496119 /Л.ГАНЧИМЭГ/