Өчигдөр /2021.09.10/ “Гайхамшигт Ертөнц” уран сайхны кино нээлтээ хийлээ. Киноны нээлтийн үеэр гол дүрийн жүжигчид болох Т.Нямдорж, Т.Бадамжав нар Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан байна. "Гайхамшигт ертөнц" адал явдалт, уран сайхны киноны санааг Япон Улсад болсон бодит үйл явдлаас сэдэвчлэн бүтээжээ.
"Гайхамшигт ертөнц" УСК нь “OI Entertainment”-аас энэ намар үзэгчиддээ хүргэж буй хоёр дахь уран бүтээл бөгөөд тэд саяхан буюу наймдугаар сарын 29-нд "No rules" олон ангит уран сайхны киноныхоо нээлтийг хийсэн билээ.