Монголбанк энэ оны наймдугаар сард 1.9 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 12.9 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 1.8 тн-оор багассан үзүүлэлт гэдгийг төв банк мэдээлэв.
Энэ оны наймдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 109.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 162.1 кг үнэт металл худалдан авсан байна.
Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж ханш энэ оны наймдугаар сард 163,323.50 төгрөг байлаа.