8o
Улаанбаатар хот
mobile menu

Их хотын хоёр дахь өглөөний гудамж өнөөдөр нээлтээ хийнэ

2021-08-30 11:03:53

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас эртэч иргэддээ зориулан байгуулсан “Өглөөний гудамж” өнөөдөр буюу 2021 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагаас нээлтээ хийнэ. Их хотын хоёр дахь өглөөний гудамж Жамъян гүний гудамж буюу Blue Sky-н урд талд байрлалтай.

“Өглөөний гудамж”-ыг нийтийн эзэмшлийн 600м2 талбайд богино хугацаанд орчин үеийн шийдлээр тохижуулжээ. Байгальд ээлтэй байлгах, хог хаягдлыг багасгах, хуванцар савны хэрэглээг багасгах зорилгоор уух зориулалттай цэвэршүүлсэн усны цорготой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, моднуудын дор сандалтай, номын булантай, үнэгүй интернэт ашиглах орчинтой аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Оюун
Улсын нийслэлд амьдарч байгаа иргэдээ та нарын үйл ажллагаа, ахуй орчин нь хичнээн сайхан болох тусам та нар хичээгээрэй. Монгол орны нийслэлд амьдарч байгаадаа бахархаж хотоо сайхан байлгаарай,
2021/09/03 202.179.21.224
Зочин
Яасан гоё юм. Энэ бол нийгмийн хөгжлийн нэг үзүүлэлтийн өчүүхэн хэсэг гэж болно. Манайх удаан ч гэсэн хөгжиж л байна. Төрийн толгой зөв хүнтэй бол улам хурдаж хөгжинө.
2021/09/02 202.179.24.61
  • Recent
  • Most Read
  • Most Comment