8o
Улаанбаатар хот
mobile menu

МАНАЙ ТАМИРЧИД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН VI ИХ НААДМААС 71 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2015-09-02 14:40:00

ОХУ-ын Улаан-Үүд хотод 2015 оны 08 дугаар сарын 25-31-ний өдрүүдэд Олон улсын хүүхдийн спортын VI наадам амжилттай зохион байгуулагдлаа.

Тус наадамд Монгол Улс, ОХУ, ӨМӨЗО-ны 2200 тамирчин хүүхдүүд спортын 9 төрлөөр өрсөлдлөө. Манай улсын нийслэл, аймаг, дүүргээс шалгарсан өсвөрийн шигшээ багийн 120 гаруй тамирчин хүүхдүүд тус наадамд өрсөлдөж нийт 71 медаль хүртлээ.

Үүнд: 

-Жүдо бөх             7 Алт 7 мөнгө 6 хүрэл

-Хөнгөн атлетик     7 Алт 7 мөнгө 7 хүрэл

-Бокс                       2 Алт 1 мөнгө 7 хүрэл

-Хөл бөмбөг            Мөнгөн медаль

-Шатар                    Хүрэл медаль

-Ширээний теннис   3 мөнгө 2 хүрэл

-Чөлөөт бөх            4 Алт 2 мөнгө 7 хүрэл

-Волейбол              Шагналт 4-р байр

-Байт харваа          Шагналт 4-р байр

Олон улсын хүүхдийн спортын VI наадамд Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар оролцож, наадмын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын баг тамирчдаа төлөөлөн баяр хүргэж үг хэллээ. Тус наадмын үеэр 3 улсын спортын салбарын удирдлагуудын уулзалт болж хүүхдийн спортын VII наадмыг 2016 онд Монгол Улсад зохион байгуулах талаар санал солилцож 2016 оны 03 дугаар сард Улаанбаатар хотод 3 улсын төлөөлөгч нарын уулзалт зохион байгуулахаар төлөвлөлөө

Олон улсын хүүхдийн спортын VI наадмын хаалтын үеэр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс тус наадамд оролцсон бүх тамирчин хүүхдүүдэд амжилт хүсээд 3 УЛСЫН БАТ НАЙРАМДАЛ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА хэмээн онцлон хэлээд Олон улсын хүүхдийн спортын наадмын тугийг Монгол Улсын Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатарт гардуулан өглөө.

 Ирээдүйн Олимпийн аваргууддаа спортын амжилт хүсье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
генерал\полковник\дүгэрийн\эрдэнэбат\радио\станц
улаанүүд\хотын\ардын\армас\туслалцаахэрэгтэй\байна\талибачууд\улаанбаатар\хотын\газарын\гүнд\хорлон\сүйтгэх\үйл\ажилгааг\эрчимжүүллээ\газарын\гүнд\генерал\полковник\дүгэрийн\эрдэнэбат
2017/11/03 95.211.211.184
Sanne
How could any of this be better stated? It co'undlt.
2016/04/19 103.17.108.42
Louise
A minute saved is a minute eaernd, and this saved hours!
2016/04/19 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment