8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэвийн үргэлжилж байна

2021-08-17 13:30:00

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний 7 сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 554.4 тэрбум төгрөгийн зээлийг 7,470 өрхөд олголоо. Энэ онд сард дунджаар 78.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа бөгөөд орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилт, зээл олголт хэвийн үргэлжилж байна.

Дүрслэл 1. Ипотекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, сараар

2021 оны 8 дугаар сард Монголбанкнаас 60 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 40 тэрбум төгрөгийг нэмж, нийт 100 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээл олгохоор ажиллаж байна гэж Монголбанкнаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment