8o
Улаанбаатар хот
mobile menu

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ХУРАЛДЛАА

2015-08-26 17:46:00

Өнөөдөр Шуурхай удирдлагын төвд томуу, томуу төст өвчний улиралчлалыг угтуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах чиглэлээр ЭМСЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газрын албан тушаалтан, мэргэжилтнүүд оролцсон уулзалтыг зохион байгууллаа. ХӨСҮТ-өөс өнгөрсөн 7 жилд бүртгэгдсэн томуу, томуу төст өвчний улиралчлалын байдал, нас хүйс, томуу, томуу төст өвчний үүсгэгчийн онцлог, эрүүл мэндийн байгууллагын орны ачаалал, цаашид хэрэгжүүлэн ажиллах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

ЭМСЯ болон НЭМГ-аас хамтран томуу, томуу төст өвчний бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулах, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран томуу, томуу төст өвчний мэдээлэл сургалт сурталчилгааг өвөрмөц хэлбэрээр зохион байгуулах, 9 дүгээр сарын 3 дахь 7 хоногт дахин уулзалт хийж, бэлэн байдлын төлөвлөлтөө хэлэлцэх, 10 дугаар сарын эхний 7 хоногт багтаан аймаг, Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарсан видео хурал зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment