8o
Улаанбаатар хот
mobile menu

Эхний 7 сард 11 тонн үнэт металл худалдан авлаа

2021-08-07 12:56:43

Монголбанк 2021 оны 7 дугаар сард 1.7  тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 11 тн үнэт металл худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.07 тн-оор буурсан үзүүлэлт юм.

2021 оны 7 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 79.6 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 152 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 7 дугаар сард 164,862.22 төгрөг байлаа.

График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2021 оны 7 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment