8o
Улаанбаатар хот
mobile menu

Япон улс Монголд 883 сая иений буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2021-08-03 11:26:18

Сангийн сайд Б.Жавхлан  Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши нар өнөөдөр Ковид-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх Засгийн газар хоорондын солилцох нот бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү нот бичигт гарын үсэг зурснаар Япон улсаас 883 сая иений буцалтгүй тусламж үзүүлэх бөгөөд өвчнийг эрт үед илрүүлэх эмнэлгийн тоног төхөөрөмж, мутацид орсон вирусийн генийн дараалал тогтоох төхөөрөмж болон вакцин зөөвөрлөх хөргүүртэй автомашин зэрэг хүйтэн хэлхээний холбогдох төхөөрөмжүүдийг нийлүүлэх юм.
  Япон Улс НҮБ-ын хүүхдийн сантай хамтран 2,35 сая орчим тун вакцин нийлүүлэх зэргээр шууд тусламж үзүүлэхээс гадна олон улсын вакцин нийлүүлэх механизм болох КОВАКС хөтөлбөрт тэргүүлэн оролцож 200 сая ам.долларын санхүүжилт олгосон. Мөн дахин 800 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгохоо зарлаж, хамтын нөхөрлөлийн орнуудын вакцинжуулалтад хувь нэмрээ оруулж байна. Энэ удаагийн буцалтгүй тусламж нь вакцинжуулалтын төлөвлөгөөг эрчимжүүлэх, шинэ төрлийн коронавирустай тэмцэх хариу арга хэмжээнд томоохон тус нэмэр болох юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
дэлгэр
буух эзэнтэй буцах хаягтай баймаар бна
2022/01/07 103.80.210.233
Zaluu
Ichij uh ene uls torchid. Guilgachid garaa tosoj hudlaa yarihaas oor yum bhgui. Gutamshig.
2021/08/03 70.36.61.184
ард
хулгаачууд хулгаа хиих аргааа аль эрт бодооо байлгүй нам дагасан хүн сүгүүүд
2021/08/03 202.9.46.29
  • Recent
  • Most Read
  • Most Comment