8o
Улаанбаатар хот
mobile menu

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН V ИХ НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО

2015-07-21 17:46:00

Монголын Хүүхдийн Спортын V их наадмын зохион байгуулах хорооны хурал өчигдөр Эрүүл мэнд, спортын яамны хурлын танхимд боллоо.

Биеийн тамир, спортын тухай хуулийн 16.1, Бага, дунд боловсролын тухай хуулийн 18.3 дугаар заалт, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 359 дугаар тогтоолыг хэрэгжүүлж Монголын хүүхдийн спортын V их наадмын эрх авах тэмцээн буюу улсын аварга шалгаруулах тэмцээнүүд амжилттай зохион байгуулагдаж өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчид наадамд оролцох эрхээ аваад байна.

Наадмын сонгох төрлийн 13 төрлөөр тэмцээнүүд зохион байгуулагдаж давхардсан тоогоор 220 байгууллагын 2335 тамирчин, үндсэн төрлийн спортын 17 төрлөөр, давхардсан тоогоор 384 байгууллагын 4755 тамирчин хамрагдаад байна.

Монголын Хүүхдийн спортын Ү их наадмын Зохион байгуулах хорооны хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үүнд:

1.Монголын хүүхдийн спортын V их наадмын нэгдсэн зааврын үндсэн төрөлд даам, шатрын төрлийг нэмж оруулахаар шийдвэрлэлээ.

2.Наадмын дүгнэх журмыг хэлэлцэн баталлаа.

3.Хүүхдийн спортын наадмын хугацаанд өөрчлөлт оруулж 2015 оны 09 дүгээр сарын 12-19-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар шийдвэрлэгдлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment