8o
Улаанбаатар хот
mobile menu

ЯПОН УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ДЭД САЙД Т.БОЛДБААТАР ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2015-07-16 08:35:00
 

Өнөөдөр Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар Япон улсын мужийн спорт хэлтсийн гүйцэтгэх дарга Като, Яйзү хотын засаг даргын орлогч Шимояма, Изүникүни хотын засаг даргын орлогч Сүзүки, Изүнокүни хотын газрын дарга Моришима, Изүнокүни хотын хэлтсийн дарга Морино, Яйзү хотын хэлтсийн дарга Конагай болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа. 

Өнгөрсөн хавар дэд сайд Т.Болдбаатар болон албаны бусад хүмүүс тус улсад айлчилж, жүдо, чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчидаа хамтарсан бэлтгэл сургуулилт хийлгэх талаар санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Тэгвэл өнөөдрийн уулзалтаар “Токио 2020” олимп, паралимпийн наадамд оролцох жүдо бөх, чөлөөт бөхийн төрлөөр манай шигшээ багийн тамирчид тус улсадхамтарсан бэлтгэл сургуулилт хийх талаар санал солилцлоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment