8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголбанк зургаадугаар сард 2.3 тн үнэт металл худалдан авчээ

2021-07-06 15:00:00

Монголбанк энэ оны 6 дугаар сард 2.3  тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 9.3 тн үнэт металл худалдан аваад байна.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 1.5 тн-оор багассан үзүүлэлт гэдгийг төв банк мэдээлэв.   

Өнгөрсөн зургадугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 112.5 кг,  Баянхонгор аймаг дахь салбар 107 кг үнэт металл худалдан авчээ.

Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж ханш энэ оны 6 дугаар сард 167,924.18 төгрөг байлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment