8o
Улаанбаатар хот
mobile menu

Гавьяат жүжигчин С.Дамдин таалал төгслөө

2021-07-06 14:30:00

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Дамдин хүнд өвчний улмаас 2021 оны долдугаар сарын 06-ны өглөө таалал төгслөө.

Тэрээр 1943 онд Булган аймгийн Бугат суманд төрж залуу насаа Монголын кино урлаг тайз дэлгэцнээ зориулахаар 1963-1967 онд УБДС-ийн кино драмын анги төгссөн.

С.Эрдэнийн “Их замын эхэнд” киноны “Хөх чоно“ дүрээрээ Монголын ард түмний зүрхэнд хоногшсон нэрт жүжигчин маань театрын тайзнаа “Любовь Яровая”-гийн Кутов, “Наян чулууны ой”-н Эрдэнэ-Очир, “Өрсөлдөөн”-ий Тулгаа, “Анхны тулаан”-ы Лепешинский, “Хөөрхий дээ, Марат минь”-ийн Марат, “Арын албаныхан”-ы Сүхбаатар жанжин, “Нүд”-ийн Дугар, “Цаг өөр болжээ”-гийн Ваган, “Би яагаад”-ын Чагнаа, “Хоёр эзний ганц зарц”-ын Бригелла, “Хурлын дараа”-гийн Сүхээ, “Бумбат эрдэнэ”-ийн Дорж, “Аз жаргалын эрэлд”-ийн Геннадий, “Нэгэн нярвын паян”-ы Дорж, “Буурай аав”-ын Буян тогтох, “Их авхай”-н Амгалан, “Унаган хайр”-ын Чагдал, “Шинэ зам”-ын Сүхбаатар, “Буэнос-Айресаас хийсэн сурвалжлаг”-ын Эрнесто Рохос, “Гургалдайн дуут шөнө”-ийн Фирсов, “Байцаагч түшмэл”-ийн Осип, “Нулимсны наадах инээд”-ийн Дэмчиг, “Буцах хаяг”-ын Ням-буу, “Халуун газар”-ын Баасан, “Амин булаг”-ийн Донгой, “Тамын дурлал”-ын Кебот, “Ромео Жульетта”-гийн Эскаль ван, “Цахлай”-н Шамраев, “Эрлэгийн данс”-ийн Жанчив, “Саран хөхөө”-гийн Дэрэм, “Шөнө амталсан нулимс”-ын Халзангийн дүр болон нийтдээ тайзны 140 гаруй уран бүтээлд тоглосон байна.

Түүний Монголын соёл урлагийн салбарт үлдээсэн мөр, дүр бүхэн нийт Монголчуудын зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment