8o
Улаанбаатар хот
mobile menu

НИЙГМИЙН ХАЛАМЖ, ДЭМЖЛЭГ, ТУСЛАМЖ ШААРДЛАГАТАЙ ИРГЭДЭД НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУУРЬ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭХ НЬ

2015-04-12 15:03:00

ЭМЯ, НҮБХАС-гийн дэмжлэгтэйгээр Нийгмийн халамж, дэмжлэг, тусламж шаардлагатай иргэдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээг хүргэх нь сургалтыг 2011 оны 3-р сарын 7-11-ний өдрүүдэд зохион явуулсан байна. НҮБ ХАС-гийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн (НҮЭМ) төслийн зорилтот аймгууд болох Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Хөвсгөл аймгуудын НҮЭМ-ийн төслийн зохицуулагчид, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хариуцсан мэргэжилтнүүд, сумын болон өрхийн эмч нар энэ сургалтанд оролцов. Сургалтыг нөхөн үржихүйн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээг хүргэх

зорилтот бүлэг, тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгарч буй саад бэрхшээл, тусламж үйлчилгээний хэрэгцээг зорилтот бүлэг бүрээр тодорхойлох, нөхөн үржихүйн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээний багцыг боловсруулах, нийгмийн халамж үйлчилгээнд тулгарч буй бэрхшээл, тусламж үйлчилгээний хэрэгцээнд суурилсан туслдамж үйлчилгээ үзүүлэхэд хамтрагч талуудын оролцоо гаргах зэрэг явуулж, НҮЭМ-ийн тусламж үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй болгоход чиглэгдсэн байна. Сургалтанд хамрагдсан эмч мэргэжилтнүүд нийгмийн халамж, дэмжлэг, тусламж шаардлагатай алслагдсан багийн малчид, отороор нүүдэллэгдсэд, алт олборлогсод, бүртгэлгүй хүмүүст нөхөн үржихүйн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээг хүргэснээр эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад дорвитой хувь нэмэр оруулна гэж сургалтыг зохион байгуулагчид үзэж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment