8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Баттөр шагналын 50 сая төгрөгөө НҮБ-ын Хүүхдийн санд хандивлажээ

2021-06-28 10:26:47

“Ододтой бүжиглэе” шоуны ялагч Б.Баттөр шагналын 50 сая төгрөгөө өчигдөр НҮБ-ын Хүүхдийн санд хандивлажээ. Шагналын 50 сая төгрөг дээр НҮБ-ын Хүүхдийн сангаас 50 сая төгрөг нэмж, “Өнөр бүл” асрамжийн газарт бүрэн тохижуулсан Жюүжицү бие хамгалаалах спортын төв байгуулах юм байна.

Шоуны ялагч Б.Баттөр “Асрамжийн төвийн хүүхдүүдийг спортын бэлтгэл хийх газартай болгож, бүрэн тохижуулж, хүүхдүүд өдөр бүр бэлтгэл хийх боломжоор хангах болсондоо баяртай байна. Энэ санаачилга цаашид өргөжиж, өнчин болон хотын захын хорооллын хүүхдүүд бие хамгаалах урлагаар хичээллэх спортын заалтай болоосой гэж хүсэж байна” гэв.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment