8o
Улаанбаатар хот
mobile menu

Ажлын байр дэмжих зээлд 19 мянган зээлдэгч хамрагджээ

2021-06-23 15:51:43

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 1.4 их наяд төгрөгийг нийт 19 мянган зээлдэгчид олгож, 73.6 мянган ажлын байр хадгалсан дүнтэй байна.

Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд барьцаа хөрөнгийн дутагдалтай нийт 142 иргэн, аж ахуй нэгжид 18.8 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт гаргасан. Төлөвлөгөөнд тусгагдсан репо санхүүжилтийн зээлийн хүрээнд нийт 525.4 тэрбум төгрөгийг 2,396 зээлдэгчид олгож, 24 мянган ажлын байр хадгалсан бөгөөд ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийт 414 тэрбум төгрөгийг 5,570 зээлдэгчид тус тус олгоод байна.

Түүнчлэн хөдөө аж ахуйг дэмжих болон малчдыг дэмжих зээлийн хүрээнд 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 232.6 тэрбум төгрөгийг 17.3 мянган зээлдэгчид олгосон байна. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан нийт 56 арга хэмжээний биелэлт 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 67 хувьтай байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment