Олон дунд Ангууч нэрээрээ алдаршсан жүжигчин, загвар өмсөгч, тамирчин Б.Баттөр өөрийн төрсөн өдрөөр буюу 7-р сарын 29-нд нэгэн хандивын аяныг зохион байгуулсан юм. Тодруулбал, есөн дүүгээ ганцаараа өсгөж Б.Ариунболор охин болон түүний дүү нарт 3 өрөө байр хандивлах хандивын аяныг зохион байгуулсан юм. Тэгвэл тус хандивын үйл ажиллагаа өнөөдөр биелэлээ олж “Улаанбаатар” группээс 160 сая төгрөгийн үнэ бүхий гурван өрөө байрны түлхүүрийг нь гардууллаа. “Ангууч” буюу Б.Баттөр төрсөн өдрөөрөө хандивын аяныг зохион байгуулж 60 сая төгрөгийг цуглуулж чадсан юм. Харин үлдсэн 105 сая төгрөгийг Улаанбаатар группээс хандивлаж байгаа юм. Тус группийн хувьд “Эх, хүүхдийн төлөө” зорилго дор үйл ажиллагаагаа явуулдаг аж.
Есөн дүүгээ өсгөж буй Б.Ариунболорт 3өрөө байрны түлхүүр гардуулж өглөө
2021-05-31 15:47:51