Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Нармандах, С.Болд-Эрдэнэ нар Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнууллаа. Монгол Улсын гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ 2000 оноос УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж байгаад 2019 оноос одоог хүртэл Уран бүтээлийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Харин Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Нармандах нь 1992 оноос одоог хүртэл Улсын драмын эрдмийн театрын жүжигчнээр ажиллаж байна. Түүнийг ард түмэн Унаган хайр киноны дуугаар нь илүү сайн мэдэх биз ээ.
С.Болд-Эрдэнэ, Б.Нармандах нар Гавьяат жүжигчин цол хүртлээ
2021-05-28 14:38:00