Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор өнгөрсөн сарын 25-нд Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд жирэмсний амин дэмүүдийг багтаажээ.
Үүнд Эливет, Пренетал, Пананги, Mineralis эм болон витамин багтсан байна. Эмийн сангуудаар 69 мянган төгрөгөөр худалдаалдаг Эливет, 70 мянган төгрөгөөр худалдаалдаг Пренеталыг хөнгөлөлттэй үнээр буюу 25 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой болжээ. 12000 төгрөгөөр худалдаалдаг Панангийнийг 7000 төгрөгөөр, Mineralis 4000-9000 төгрөгийн хооронд авах боломж бүрдэж байгаа юм.
Өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг, халдварын эсрэг бэлдмэл, вирүсийн эсрэг бэлдмэл зэрэг төрөлд нийт 404 төрлийн эм бэлдмэлийг багтаажээ.