“Мон-Эрдэнэ” группийн ерөнхийлөгч, аймгийн заан, алдарт уяач П.Энхмөнх загвар өмсөгч Г.Дэлгэрмааг хүчиндсэн хэрэгт сэжигтнээр татагдан хууль шүүхийн байгууллагын хаалга татаад буй. Эрүүгийн цагдаагийн газраас “П.Энхмөнх болон Г.Дэлгэраа нарын хооронд харьцаа үүссэн нь үнэн бөгөөд эрүү үүсгэн шалгаж байгаа” гэдгийг ч албан ёсоор мэдээллэсэн байдаг. Хохирогч эмэгтэй хэргийн мөрдөн байцалтанд хөндлөнгийн нөлөө орсон гэж үзсэнээр Ерөнхийлөгчид хүртэл захидал бичсэн удаатай. Тэгвэл П.Энхмөнхийн талаар дахин нэг шинэ баримт ил боллоо. Тодруулбал, П.Энхмөнх нь н.Урангоо хэмээх бүсгүйтэй одоогоос хэдэн жилийн өмнө амьдрал зохиож байсан агаад тэдний дундаас төрсөн нэгэн хүү өдгөө дөрвөн нас хүрч байгаа аж. Харамсалтай нь П.Энхмөнх энэ хүүгээ минийх биш гэж улаан цагаан мэлздэг тухай түүний ойрын эх сурвалжууд хэлж байна. Тэр бүү хэл П.Энхмөнх асрамжийн хүүхдүүдэд бэлэг өгнө гэж явдаг атлаа өөрийн төрсөн хүүдээ ширхэг алим ч өгч үзээгүй талаар түүний экс эхнэр н.Урангоо нь П.Энхмөнхийн хувийн фэйсбүүкэд хүртэл гомдолложээ.
П.Энхмөнх төрсөн хүүхдээ минийх биш гэж мэлздэг гэв үү
2014-06-03 14:56:00