
ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Цэрэндоржийн Чинбаярт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хүний гавьяат эмч цол олголоо. Ц.Чинбаяр нь КОВИД-19-ийн халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэх багийг ахлан ажиллаж байгаа юм. Мөн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны даргаар ажиллаж байсан Халдвар судлаач эмч А.Амбасэлмаад Монгол Улсын гавьяат эмч цол хүртээлээ.



