8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууллаа

2021-05-14 11:15:56

“Мөнх тэнгэрийн бичиг-2020” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр “Мөнх тэнгэрийн бичиг-2020” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдэг оролцогчдод өргөмжлөл,  мөнгөн шагнал, гарын бэлэг гардууллаа.

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархлын өдөр”-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн үзэсгэлэнг цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлуулаад байсан билээ.

Тэгвэл тавдугаар сард тохиож буй Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Мөнх тэнгэрийн бичиг-2020″ үзэсгэлэнг “Жэй Си Дэко Монгол” ХХК-тай хамтран автобусны буудал, гудамжны мэдээллийн байгууламж, дижитал дэлгэцээр дамжуулан тавдугаар сарын 12-ноос 25-ны өдрүүдэд олон нийтэд толилуулж байна.

“Мөнх тэнгэрийн бичиг-2020” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эздийн нэрсийн жагсаалтыг эндээс үзнэ үү.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл