8o
Улаанбаатар хот
mobile menu

32 мянган иргэний мөнгийг Төрийн санд буцаажээ

2021-04-14 12:30:00

Засгийн газраас иргэн бүрд олгож буй 300 мянган төгрөгийн нэг удаагийн дэмжлэгийг нийт иргэдийн 93.1 хувьд олгосон талаар Сангийн яамнаас мэдээлэв. Тодруулбал, энэ сарын 8-13-нд 3 сая 173 мянга 897 иргэнд 952 тэрбум 169 сая төгрөгийг Төрийн сангаас арилжааны банкуудаар дамжуулан олгосон байна. Харин 32 мянга 144 иргэний мөнгийг Төрийн санд буцаан шилжүүлжээ. Энэ нь дараах шалтгаантай аж.

  • Хүлээн авагчийн данс хаагдсан,
  • Хүлээн авагчийн нэрийг латин үсгээр бичсэн,
  • Хүлээн авагчийн нэрийг латин болон крилл үсэг хольж бичсэн,
  • Хүлээн авагчийн нэрийн өмнө болон хойно сул зай авсан,
  • Хүлээн авагчийн нэрэнд @ #/, зэрэг тэмдэгт бичсэн,
  • Хүлээн авагчийн дансны дугаар зөрүүтэй буюу өөр хүний данс холбосон байна.

Иймд иргэдийг ebarimt.mn  дэх бүртгэлээ шалгаж, шинэчлэхийг Сангийн яамнаас зөвлөв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Өгөлгүй яадгийн бэ санаа зоволтгүй
2021/04/23 150.129.141.238
Зочин
300000 гаа авыяа харилцах ч байхгүй 18 настй хүн байнс.Хөл хорио дуусахаар данс нээлгий гээд хүлээж байнө.Тэгээд би хаанаа яаж хөөцөлдөж 300 гаа авах вэ.
2021/04/17 64.119.17.9
Зочин
Өөа тэгээд одоо үлдсэн хүмүүсэд өгөхгүй юм уу? Яагаад бичиг баримтын зөрчилтэй хүмүүс Е Баримтын юугүй дансгүй хүмүүсэд харилцахаар нь олгож болохгүй байсынмуу.300000 гаа авмаар байна яаж авах юм бэ
2021/04/17 64.119.17.9
ҮЖий
Банкнаас сэтгэл гаргаж ажиллах хэрэгтэй байна шүүдээ асуухаар эндээс асуу тэндээс асуул гэсэн хүмүүс байх юм
2021/04/14 122.201.19.99
  • Recent
  • Most Read
  • Most Comment