8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл аймагт 3 ихэр хүү мэндэлжээ

2021-04-05 12:19:32

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт өнөө өглөөний 7 цаг 40 минутад 3 ихэр хүү мэндэлсэн байна.  Мөрөн сумын иргэн М.Нямгэрэл  2 дахь төрөлтөөрөө 3 ихэр хүүтэй болжээ. Тэрбээр  2016 онд төрж хүүтэй болж байсан бол 5 жилийн дараа 3 ихэр хүү төрүүлж 4 хүүтэй болсон байна. Ихрүүдийг Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн Ерөнхий мэргэжилтэн П.Отгонбаяр. Их эмч Э.Инжир, Эх баригч М.Энхболд болон төрөх тасгийн  хамт олон хагалгаа хийж амжилттай төрүүлсэн байна. Ихрүүд 2,600,  2,400, 2,800 гр жинтэй төрсөн бөгөөд биеийн байдал  сайн байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mongol eej
Yostoi saihan medee bainaa. Eh orohdoo heregtei Eruul chiireg erchuud bolooroi!!!
2021/04/11 66.181.161.24
  • Recent
  • Most Read
  • Most Comment