8o
Улаанбаатар хот
mobile menu

Гуравдугаар сард 2.9 тонн үнэт металл худалдан авлаа

2021-04-05 09:01:50

Монголбанк 2021 оны 3 дугаар сард 917 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2.9 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.4 тн-оор буурсан үзүүлэлт юм.  

2021 оны 3 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 27.5 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 35.5 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 3 дугаар сард 157,543.30 төгрөг байлаа.

График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

 

График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2021 оны 3 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment