Иргэд заавал хоёрдугаар шатлалын эмнэлэгт очиж шээсний шинжилгээ өгдөг байсныг өөрчлөн, нийслэлийн бүх өрхийн эмнэлгүүд шээсний шинжилгээ авдаг болох гэж байна. Энэ сарын нэгнээс эхлэн ашиглалтанд орох ёстой байсан энэхүү аппарат зарим өрхийн эмнэлэгүүдэд тусгай лабратори байхгүй, өвчтөнийг оношлох оношлуурын тестгүй зэрэг шалтгаанаас болж саатаад байжээ. Харин өнгөрсөн баасан гарагт шаардлагатай байгаа тест, оношлуурууд ирсэн байна. Тиймээс энэ сарын 27 гэхэд нийслэлийн 142 өрхийн эмнэлэгт шинжилгээний 10 гаруй үзүүлэлт бүхий аппаратууд ашиглалтанд орно.
Энэ сарын 27-ноос өрхийн эмнэлэгүүд шээсний шинжилгээ авч эхэлнэ
2015-11-24 10:08:00