БНХАУ-ын Хэбэй мужийн Чань-Ань хотноо "Рио-2016" олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн бүсийн боксын тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй 49 кг-д Г.Ган-Эрдэнэ Энэтхэгийн Девендро Сингхийг хожин олимпийн эрхээ авлаа. Тус тэмцээний хүрэл медалийн болзол хангаад байсан Г.Ган-Эрдэнэ өчигдөр Узбекистаны Хасанбой Дусматовт ялагдсан юм.
Эрэгтэйчүүдээс финалд үлдсэн нь олимпийн эрхээ шууд авч байгаа бол хүрэл медаль дээр буусан тамирчид дахин РИО-г зорих эрхийн төлөө тулалдаж байна.