“Нюанс” хамтлагийн дуучин Д.Дүйнхэржавын хөрш нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгджээ. Тодруулбал, түүнийг “Гэртээ 15.00-20.00 цагийн хооронд өдөр бүр дууны бэлтгэл хийдэг. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлд зааснаар Орон сууцны дэвсгэр газар, талбайг зориулалтын бусаар ашиглаж, амгалан байдлыг алдагдуулж байна” хэмээн үзсэн утга агуулга бүхий бичгийг түүнд өгсөн байна. Харин шүүхэд албан ёсоор хандсан эсэх нь тодорхойгүй байна.
Энэ талаар дуучин Д.Дүйнхэржав өөрийн цахим хуудаснаа “Хаалга тогшоод нээтэл шинэ хөрш захиа өгч байна. Гэртээ дуулсан гэж шүүхэд дуудагдсан анхны дуучин болох вий дээ” хэмээн бичжээ.