Цахим орчинд өчигдөр /2021.03.03/ түгсэн "Аав зарна" гэсэн зарлал олон нийтийн анхаарлыг татсан. Энэхүү мэдээллийн мөрөөр Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн гэдгийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдэгдсэн юм.
Харин энэ нь "Гайхамшигт ертөнц" хэмээх нэртэй уран сайхны киноны гол санаа, сурталчилгаа байсныг уран бүтээлчид нь хэлж байна. Киноны нээлт гуравдугаар сарын 15-нд болох аж.