2019 оны есдүгээр сарын 20-нд дуучин Б.Амархүүг хар тамхи хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь саатуулсан.Түүнд хоёр шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар "Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, өөрөө хэрэглэсэн" гэсэн үндэслэлээр хоёр жилийн хугацаатай хорих ял оноож байв.
Тэгвэл хар тамхины хэргээр ял авсан дуучин Б.Амархүү хорих ангиас суллагдлаа. Тодруулбал, Б.Амархүүг хоригдох хугацааныхаа 80 хувийг эдэлсэн учраас магадлангаар суллах шийдвэр гаргаж, хоёрдугаар сарын 11-ний өдөр гаргасан байна.