8o
Улаанбаатар хот
mobile menu

Үндэсний бөхийн барилдаан болно

2021-02-25 13:51:00

Монголын Үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос 2021 оны гуравдугаар сард Монгол бөхийн өргөөнд бөхчүүдийн цуврал барилдаан зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

МҮБХ-ноос "Грийн шоу продакшн"-тай хамтран "Хийморь" төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа. Уг төслөөр шинэлэг хэлбэрийн онц сонирхолтой, шагналын сан өндөр, бөх сонирхогчдын таашаалд нийцсэн, энэ цагийн идэр залуу, улс аймгийн цолтой шилдэг бөхчүүдийн цуврал барилдааныг зохион байгуулах юм.

Эхний барилдаанд улсын харцага цолтой бөхчүүд оролцох бөгөөд барилдаан гуравдугаар сарын 14-ний ням гарагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна. Бөхчүүдийг хоёрдугаар сарын 25-ны өдөр Монгол бөхийн өргөөнд барилдааны техникийн зөвлөгөөнд хүрэлцэн ирж оролцох юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл