8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Галсантогтох таалал төгсжээ

2021-01-29 10:38:24

Ард олны дунд "Тогдгор" хэмээн хүндлэгддэг Монгол Улсын гавьяат жүжигчин, нэрт лимбэчин, алиалагч Дашзэвэгийн Галсантогтох таалал төгсжээ.

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул тэрбээр 1963 онд Сэлэнгэ аймгийн драмын театраас ажлын гараагаа эхэлсэн цагаасаа хойш бүхий л амьдралаа Монголын тайз, дэлгэцийн урлагт зориулсан билээ. 

1983 оноос Монгол Улсын Цирктэй амьдралаа холбож, Соёлын яамны тушаалаар алиалагчаар томилогдон ажиллах болсон түүний циркийн урлагт түүний оруулсан 20 гаруй жилийн хөдөлмөрийг үнэлж, 2006 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнаж байв.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ard
saihan urt nas er hvn shig amidarlaaa bieiin tom jijig bish
2021/01/29 202.9.47.2
Зочин
Гималай багшдаа болон үр хүүхдүүдэд нь гүн эмгэнэл илэрхийлье. Хүүхэд насны минь соньхон мөчүүдийг бидэнд үлдээсэн гайхалтай авьяаслаг лимбэддэг нь одоо ч чихэнд сонсогдох юм. Ум ма ни бад ми хум.
2021/01/29 66.181.164.235