Алдарт уяач Пунцагбалжирын хүү Энхмөнх даваа гарагт хүчингийн хэрэг үйлдсэн талаар бид анхлан мэдээлсэн билээ. Энэ хэргийг цагдаад шалгаж байгаа бөгөөд хэрэгт нөлөөлөхгүй гэдэг утгаараа бид энэхүү мэдээллийг сайтаасаа авсан. Харин энэ хооронд П.Энхмөнх өөрийн цахим хуудсандаа 100 хувь худал мэдээлэл, удахгүй хэвлэлийн хурал хийнэ гэх зэргээр мэдээлж байсан. Тэгвэл энэ хэргийн талаархи баримт мэдээллийг хүргэе. Өөрөөр хэлбэл Төв аймгийн Баян сумын уугуул, “Мон-Эрдэнэ” группийн ерөнхийлөгч, “Дорнын унага” галын уяач Пунцагбалжирын Энхмөнх 100 хувь үнэн яриагүй гэдгийг хүргэе.
Сэжигтэн П.Энхмөнх нь энэхүү хэргийг даваа гарагт буюу энэ сарын 14-ны өдрийн 18 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйлдсэн. Тэрбээр өөрийнхөө онлайнаар харьцдаг байсан найзыгаа ганц удаа ч гэсэн уулзая хэмээн байнга шахам асуудаг байжээ. Улмаар хохирогчийг шинэ бизнес эхлүүлсэнд нь баяр хүргэж, байр байдалтай нь танилцах гэж ажлын байран дээр нь очжээ. Ингээд сарын тэмдэг нь ирсэн байсан бүсгүйд хүч хэрэглэн ёс бусаар дур хүслээ хангасан байна. Энэ хэргээс болж хохирогч бүсгүй их хэмжээгээр цус алдаж, шоконд орсон байна. Улмаар П.Энхмөнхийн болон түүний найзын сүрдүүлэгт хүртэл автсан байна. Үүгээр ч зогсохгүй энэ хэргийн талаархи мэдээлэл манай сайтад тавигдсаны дараагаар П.Энхмөнх хохирогч бүсгүй руу залгаж “Уулзаж байгаад тохиролцье, чамд юу хэрэгтэй юм бэ? Хэрэгтэй зүйлээр чинь тусалъя, мөнгө төгрөг өгье” гэсэн агуулга бүхий зүйл ярьсан байна. Ингэж ярьж байхдаа тэрбээр өөрийнхөө цахим хуудсанд худлаа хэмээх статус байрлуулсан нь энэ хэргийг газар авхуулалгүй шийдчих гэж байсан санаатай бололтой юм. Гэвч түүний энэ санаа нь ажил хэрэг болж чадсангүй. Өөрөөр хэлбэл хохирогч бүсгүй нэртэй айлын зүстэй хүний хүүхэд бөгөөд мөнгө төгрөгөөр дутагдаж гачигдаагүй, гадаадад өндөр боловсрол эзэмшсэн нэгэн ажээ. Тиймдээ Монгол улсын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан хүний хүүхэд, хохирогч тэрхүү саналыг хүлээж авах нь битгий хэл сонсохыг ч хүсээгүй байна. Ингээд хэрэг гарсан газрын зургийг хүргэе.