Монгол Улсад дурсгалын 600 орчим зоос бий. Тэгвэл дахин шинэ зоос худалдаанд гарах гэж байгаа аж. Тодруулбал, “The Hu” хамтлагийн зурагтай дурсгалын шинэ зоосыг Монголбанкнаас худалдаанд гаргах гэж байна. бий. "Чингис хаан" одонт тус хамтлагийн зурагтай дурсгалын зоос ирэх хоёрдугаар сараас худалдаанд гарах юм байна.
Монголбанк нь Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуульд заасан эрх, үүргийн дагуу дурсгалын зоос захиалан үйлдвэрлүүлдэг. Анхны дурсгалын зоос 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулсан нэг төгрөгний нэрлэсэн үнэтэй алтан, мөнгөн, никель, гуулин зоос байжээ.