2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 13007 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 2801 буюу 21.5 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ. Өчигдрийн байдлаар тус төвд 400 өвчтөн хандсаны 337 буюу 84.2 хувь нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй, 73 буюу 21.6 хувь нь хэвтэж, 180 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ.
Улаанбурхан өвчний улмаас 457 өвчтөн эмчлүүлж байгаагаас 22 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.