8o
Улаанбаатар хот
mobile menu

“Gobi challenge-2020” төслийг 80 гаруй уран бүтээлч гүйцэтгэжээ

2021-01-10 15:17:30

"Эрхэт Монгол” медиа групп, “ТВ8” телевиз, “Тэмээн жинчин” сангаас хамтран зохион байгуулсан “Gobi challenge-2020” төслийн хүрээнд телевизийн 10 цуврал нэвтрүүлэгбэлтгэсэн бөгөөд эхний дугаар 2021.01.09-ний бямба гарагийн 20:30 цагаас “ТВ8” телевизээр үзэгчдийн хүртээл болох юм.

Үзэсгэлэнт байгалиараа гайхагддаг Монголын говь, говийн гайхамшиг хэмээгддэг тэмээн соёлыг сурталчлах “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аяллыг “Чингис” олон улсын мэдээллийн агентлагаар дамжуулан дэлхийн 30 гаруй улсад цацахаар төлөвлөжээ. Мөн говийн байгаль, өвлийн тэмээн аяллын тухай аян замын тэмдэглэл бүхий гэрэл зургийн цомог эмхэтгэх юм байна.

“Gobi challenge-2020” тэмээн аялал нь Монголын уламжлалт тэмээн жингийн өв соёлын дагуу үргэлжилсэн бөгөөд Толь хад, Сайн сарын хөндий, Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу, Хэрмэн цав, Зуунмод, Зулганай, Наран даац, Нэмэгт, Их хонгил, Сэврэй хайрхан, Хонгорын элс зэрэг Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй сумын нутагт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар 18 өдрийн турш 650 км аялжээ.  

“Gobi challenge-2020” төслийн ерөнхий продюсер, “Эрхэт Монгол” медиа группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаярын өгсөн мэдээллээр тус төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Соёлын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар зэрэг байгууллага, хамт олон ихээхэн туслалцаа үзүүлсэн бөгөөд “Эрхэт Монгол” медиа группийн 80 гаруй уран бүтээлч, сэтгүүлч, инженер техникийн ажилчид ажилласан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл