8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Дөлгөөний нэрээр луйвар хийхийг завджээ

2015-11-24 08:30:00

“Амьдралд тавтай морил” олон ангит киногоороо хүмүүсийн дунд танил болж, Драмын театрт тавигдсан “Ромео, Жульетта” жүжгийн гол дүрийг бүтээгээд авсан залуу жүжигчин О.Дөлгөөний нэрээр хуурамч хаяг нээжээ. Гэхдээ зүгээр ч нэг хаяг нээгээд орхилгүй жүжигчин бүсгүйн нэрээр “фэнүүд”-ээсээ санхүүгийн томоохон тусламж хүссэн байна. Харин энэ асуудал дээр жүжигчин О.Дөлгөөн өөрийн албан ёсны хуудсаараа дамжуулан залруулга хийжээ. Тэрбээр "Ээ тэнгэр минь за бас арайчдээ... Хүний нэр төрийг барьж худал хаяг үүсгэж хүнээс мөнгө нэхэж байх ч гэждээ... хямрал бүр ингэж нөлөөлөх юм уу?????? Инээдтэй юм бэ... энэ би биш шүү найзуудаа report хийж туслаарай... ядаж байхад бичиг үсэг сайн мэддэггүй бололтой" гэсэн байна.

Үүний сацуу утсаар болон албан байгууллагуудаар явж бусдын нэрийг барин луйвар хийх тохиолдол мэр сэр гарч байгаа тул ард иргэдийг хянуур, болгоомжтой байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment