“Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуу болон рэппэр Г.Энэрэл нар хамтран “Tonight’s sky” нэртэй дуу гаргалаа. Рэппэр Г.Энэрэл “Улаан бал” нэвтрүүлэгт энэ оны гуравдугаар сард оролцож байсан юм. Энэ нэвтрүүлгийн төгсгөлд хөтлөгч Ч.Лодойсамбуу “Хоёулаа хамтраад дуу хийх үү. Би эфирээ ашиглаад чамд уран бүтээлийн санал тавьж байна” хэмээж байв. Ингээд Г.Энэрэлийн оролцсон нэвтрүүлгийн төгсгөлд тэд гар барин дуу хийхээ амлаж байсан юм. Энэ уран бүтээл нь нэг хоногийн дотор 130 гаруй мянган хүнд хүрч, Youtube-д 10 мянган лайк авсан байна.
Хамтран гаргасан уран бүтээлийг хүргэж байна.