8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Анхбаяр: Үндэснийхээ ялагчдад боловсрол, хэлний мэдлэг гээд нэлээд өндөр шалгуур тавина

2016-03-29 16:23:00

“Face of Beauty International 2016” олон улсын Миссийн тэмцээн ирэх есдүгээр сард болно

“Мисс Монголиа Консалтинг” ТББ ирэх есдүгээр сарын 23 наас 10 дугаар сарын есны хооронд Монгол улсад анх удаагаа Олон улсын миссийн тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигддэг “Face Of Beauty International” тэмцээнд 2013 оноос эхлэн Монгол улсын бүсгүйчүүд оролцож эхэлсэн бөгөөд 2016 оны тэмцээнийг зохион байгуулах эрхийг хүлээж авснаа хэвлэлийн бага хурлаар дэмжууан зарлалаа. Гоо бүсгүйн тэмцээнүүд нь энтертэйнмент шоу гэхээсээ илүүтэй зохион байгуулагч орны нийгмийн салбар бүрт үр өгөөж авчирдаг тул дэлхийн улс орнууд энэ эрхийн төлөө өрсөлддөг аж. Тиймдээ ч энэ удаагийн тэмцээнийг Шинэ Зеланд, Австрали , Тайван, Монгол гэсэн улсууд өрсөлдөж манай улс эрхийг авсан байна.

Есдүгээр сард болох тэмцээнтэй холбогдуулан гуравдугаар сарын 27 ноос дөрөвдүгээр сарын 3 ны хооронд “Face Of Beauty International 2013” тэмцээний титмийн эзэн Тонга улсын гоо бүсгүй Даймонд Ланги, 2015 оны тэмцээний дэд байр Унгар улсын мисс Далма Карман, тус тэмцээний Ерөнхийлөгч Мила Мануэл нар Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байгаа аж.

Тэмцээний талаар “Face Of Beauty International 2016” төслийн удирдагч Ж.Анхбаяраас тодрууллаа.

- Энэ тэмцээний гол онцлог давуу тал нь юу вэ? Мөн энэ титэмийг авахын тулд ямар шалгуурыг давдаг вэ?

-Хамгийн анх “Face Of Beauty International” компаний хамт олон энэхүү олон улсын миссийн тэмцээнийг Монгол улсад зохион байгуулъя гэсэн саналыг тавьж байсан. Тухайн үед Монголд олон улсын иймэрхүү тэмцээн зохион байгуулж байсан туршлага байгаагүй. Мөн охидуудын маань байрлах зочид буудал, хоол унднаас нь эхлээд тэдний зүгээс тавьж байгаа стандартыг хангахгүй байсан. Гэхдээ бид энэ тэмцээнийг зохион байгуулах саналыг 2013, 2014 онд тавиад өнгөрсөн жил буюу 2015 онд энэ саналаа дахиж тавихдаа Монголчууд жилээс жилд өсөн дэвшиж байгаагаа харуулахын тулд төслүүдээ маш сайн бэлдээд Австрали, Малайз, Тайван гэсэн орнуудтай өрсөлдөөд зохион байгуулх эрхийг авч чадсан. “Face Of Beauty International” тэмцээний онцлог гэх юм бол дэлхийд чансаагаараа тавд ордог.  Он залуу ч гэсэн тэмцээндээ анхаарлаа хандуулж чаддаг. Мөн бас 16-24 насны  шинэ залуу бүсгүйчүүд маань  өрсөлддөг байгаа.

-Монголоос оролцох охинд ямар шалгуур тавьж байгаа вэ?

-Тухайн зохион байгуулагч орны мисс нь бусад 60 орны миссүүддээ өөрийн орныхоо ёс, уламжлал, түүхээ харуулж, танилцуулж өгдөг учраас юуны хамгийн түрүүнд боловсролтой, хэлний мэдлэг өндөр байх гээд маш олон шалгуурыг тавьж байгаа. Мөн гадаад гоо үзэсгэлэнг анхаарна.

-Үндэснийхээ ялагчийг тодруулах тэмцээн маань ямар үе шаттай болох вэ?

- Бид нар тав, зургадугаар сард Монголынхоо миссийг шалгаруулна. Тэмцээн болтол бэлтгэл дээр нь илүү анхаарна. Олон улсын тэмцээн маань Үндэсний хувцастай мисс, Авъяаслаг мисс гээд их олон тэмцээн зохион байгуулна. Мөн үүний хажуугаар эх орныхоо үндэсний юмнуудыг сурталчилах зорилготой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment