Их, дээд сургуулиуд төлбөрөө хууль бусаар нэмсэн талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар тогтоосон байна. Түүнчлэн шинээр элсэн орж байгаа оюутнуудад эмнэлгийн халаад, футболк авахыг тулгасан зэрэг зөрчил илэрч, арга хэмжээ авсан байна. Иймээс төгсөх шалгалт ойртсон энэ өдрүүдэд ШӨХТГ-аас улсын их, дээд сургуулийн захиргаанд сургалтын төлбөрийн үндэслэлгүй нэмэгдлийг давтахгүй байх зөвлөмжийг хүргүүлжээ. Мөн нэмэлт зүйлс тулган, нэхэхгүй байх зөвлөмжийг хүргүүлсэн байна. Улмаар их, дээд сургуулиудын элсэлтийн бүртгэл эхлэхээс өмнө сургуулийнхаа удирдах зөвлөлийг хуралдуулж 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг тогтоож, сургалтын төлбөрийн талаарх мэдээллийг их, дээд сургуульд элсэн орох босго онооны хамт олон нийтэд мэдээлж, элсэгчид их. дээд сургуульд бүртгүүлэх, мэргэжил сонгоход нь үнэн зөв мэдээлэл хүргэхийг зөвлөжээ.
Зөвлөмж хүргүүлсэн Төрийн өмчит их, дээд сургууль
-
Монгол Улсын Их Сургууль /МУИС/
-
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль /ШУТИС/
-
Монгол Улсын Боловсролын Их Сургууль /МУБИС/
-
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль /АШУҮИС/
-
Хөдөө Аж Ахуйн Их Сургууль /ХААИС/
-
Хууль Сахиулахын Их Сургууль /ХСИС/