8o
Улаанбаатар хот
mobile menu

"Халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан сувилагчаас коронавирус илэрлээ"

2020-11-06 14:51:00

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.06/ хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Сүүлийн хоёр өдөрт ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 1068  хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 4 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 20-нд БНЭУ-Улаанбаатар чиглэлийн нислэгээр  ирсэн нэг  хүний давтан, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн машины хоёр жолооч буюу 30, 48 настай, Беларус улсын иргэн, коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрлээ. Эмч сувилагчид 14 хоног ажиллаад, 14 хоног тусгаарлагддаг. Ажлын баг хамт олон хяналтад байгаа" гэсэн  мэдээллийг өглөө. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 356 байна.

Дэлхий дахинд цар тахлын аюул өдрөөс өдөрт улам нэмэгдэж байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцин гараагүй энэ цаг үед иргэд амны хаалтаа зүүх шаардлагатай байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл