8o
Улаанбаатар хот
mobile menu

ЕБС-ийн сурагчдын амралт 12 дугаар сарын 18-наас эхэлнэ

2020-11-05 10:14:57

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг наашлуулна гэх мэдээлэл олон нийтийн дунд нэлээн явсан. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар сурагчдын амралттай холбоотой шидвэрийг гаргасныг БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн танилцууллаа.

Тэрбээр “12 дугаар сарын 18-н хүртэл хичээллээд хоёрдугаар сарын 1-н хүртэл амарна. Хоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар улирлын хичээл эхэлнэ.

COVID-19-ын нөхцөл байдал хүндэрвэл цахимаар хичээллэх бэлтгэлээ бэлдчихсэн байгаа. ЭМЯ-тай хамтраад эрүүл сургууль, эрүүл цэцэрлэг гэсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Аль болохоор танхимын хичээлийг үргэлжлүүлэх нь үр дүнтэй гэдэг дээр санал нэгдэж байгаа” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment