Манай улсад жилд элэгний хавдартай 2000 хүн оношлогдож, энэ өвчнөөр шаналдаг байна. Харин үүний 150 нь элгээ яаралтай солиулах шаардлагатай байгааг эмч нар хэлж буй.Тиймээс Хавдар судлалын үндэсний төв Энэтхэг улсын JAVPEE эмнэлэгтэй хамтран энэ жилээс элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх гэж байна.
Тус төвийнхөн эхний гурван жилд 20 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал үнэ төлбөргүй хийх аж. Үүнд зориулж БСШУЯ, Шинжлэх ухаан технологийн сангаас 400 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.