8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭЕШ-д сонсох сорилт нэмэгдэж байна

2016-03-27 13:14:00

Энэ жилийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтийг(ЭЕШ) хэд хэдэн онцлогтой зохион байгуулах талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлж байна.

Нэгдүгээрт, Монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-ын өмнө, бүх шалгуулагчаас авна. Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400-аар тогтоосон. 400 оноогоор батламжилсан батламжийг 2.5 жилээр олгох юм байна.

Хоёрдугаарт, ЭЕШ, Монгол хэлний шалгалтыг харандаагаар бөглөнө. Гуравдугаарт, нэр бүхий хэдэн хичээлд сонсох чадварыг шалгасан сорилт оруулах юм байна. Үүнд уран зохиол, англи болон орос хэлний хичээлд сонсох даалгаврыг багтаажээ. Өмнө нь сонсох чадварыг шалгасан сорилтыг авч байгаагүй юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Болор
Уран зохиолоор ЭЕШалгалт байдаг гэж үү
2016/03/31 103.17.108.42
Болор
Уран зохиолоор ЭЕШалгалт байдаг гэж үү
2016/03/31 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment