8o
Улаанбаатар хот
mobile menu

"Харвони" эмийг хөнгөлттэй үнээр олгохоор ажлын хэсэг байгуулжээ

2016-03-27 13:11:00

 “Харвони” эмийг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр иргэдэд олгох асуудлыг шийдвэрлэхээр гурван яам хамтарсан ажлын хэсэг гарган ажиллаж байгаа гэнэ.  Учир нь иргэдийн зүгээс 2016 оны төсөвт эрүүл мэндийн даатгалын санд 30 тэрбум төгрөгийг суулгаж, “Харвони” эмийг эрүүл мэндийн даатгалаас үнийг нь 80 хувийн хөнгөлөлттэй олгох асуудлыг түргэн шийдвэрлэхийг шаардсан юм. 

Энэ үеэр ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл “Харвони” эмийг хөнгөлөлттэйгөөр олгох ажил нааштай шийдэгдэхээр болсон гэдгийг дуулгалаа. Тэрбээр “Эрүүл мэнд, спортын яамнаас гуравдугаар сарын 22-нд “Харвони” эмийг жагсаалтад оруулж, баталсан.  Энэ жагсаалтыг манай яаманд ирүүлсэн тохиолдолд асуудал хурдан шийдэгдэж, Харвони эмийг хөнгөлөлттэй үнээр олгоход асуудалгүй.  Гэхдээ Сангийн яамны зүгээс санхүүжилтийг шийдвэрлэх асуудал бий” гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Сангийн сайд Б.Болорын зүгээс энэ асуудалд биечлэн анхаарч, хариуцаж ажиллана гэдгээ илэрхийлсэн байна. Энэ зургаа дугаар сард багтаж 2016 оны төсвийн тодотгол хийнэ. Тиймээс “Харвони” эмийг хөнгөлөлттэй үнээр олгох асуудлыг өөрийн биеэр хариуцаж шийдвэрлэх болно хэмээн Сангийн сайд Б.Болор мэдэгджээ. Ямартай ч “Харвони” эмийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох асуудалд ЭМСЯ, ХАХНХЯ, Сангийн яам хамтран ажлын хэсэг байгуулжээ. 

Иргэдийн хувьд ганцхан хайрцаг “Харвони” эм авахын тулд иргэд нийтдээ гурван сая орчим төгрөг зарцуулж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
myadag
hungullultui emiin jagsaaltand oruulaad ugwul ene emiig awch uuh geed chadahgvi bgaa olon zuun hvnd mash ih buyn bolno shvv
2016/03/28 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment