8o
Улаанбаатар хот
mobile menu

Жүжигчин Н.Онон: Тэнгэрээс харж байгаа аавдаа мөргөе

2020-10-05 12:33:00

"Х Түц" продакшны захирал Н.Онон өнөөдөр Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Тэрбээр СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгсөөд УДЭТ-т ажиллаж байгаад жүжигчин Аглуу /Баттулга/, Одноо /Одончимэг/ нартай хамт "Х-ТҮЦ" продакшныг байгуулан ажиллаж байгаа билээ.  Тэрбээр урлагийн салбарт 31 жил ажиллаж байгаа аж. Гавьяат жүжигчин цолоор шагнагдсан Х-ТҮЦ продакшны захирал, жүжигчин Н.Онон: Урлагийн салбарт 31 жил зүтгэж, төрд үнэлүүлж байгаадаа баяртай байна. 31 жил урлагийн салбарт ажиллаж байна. Ирэх жил манай Х-ТҮЦ продакшны 25 жилийн ойн баяр тохионо. Хошин урлаг руу оруулсан жүжигчин Ч.Батзаяа ахдаа баярлалаа. Тэнгэрээс харж байгаа аавдаа мөргөе. Батширээт сумынхандаа, ард түмэндээ,  "Х ТҮЦ" хамтлагынхандаа баярлалаа. Би тав дахь өдрийн орой шагнал авна гэдгээ мэдсэн. "Х ТҮЦ" продакшнаас дөрөв дэх гавьяат төрлөө" хэмээн сэтгэгдэлээ хуваалцлаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tumnii hun
Bayar hurgie..mash zuv Hun shuu
2020/10/07 202.21.124.130